БНСУ-д очиж сураггүй болсон жуулчдын 15 нь Монгол иргэд байжээ

БНСУ-д очиж сураггүй болсон жуулчдын 15 нь Монгол иргэд байжээ

Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн БНСУ-ын янань нисэх онгоцны буудлаар дамжуулан Монгол, Вьетнам, Филиппин зэрэг улс орнуудаас ирсэн жуулчдыг визгүй нэвтрүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Уг хөтөлбөр эхэлснээс хойш тус улс руу янянь нисэх онгоцны буудлаар дамжуулан нэвтэрсэн 150 гаруй жуулчин сураггүй алга болсон тухай тооцоо гарчээ. 

Сураггүй болсон жуулчдаас 107 нь Вьетнам, 31 нь Филиппин, 15 нь Монгол улсын иргэд байжээ. Тус улсын Хууль зүйн яамны харьяа цагаачлалын алба одоогоор хоёр Вьетнам, нэг Филиппин иргэнийг зөвшөөрөгдсөн хугацаанаас 15 хоног хэтэрсэн гэх үндэслэлээр баривчлан саатуулаад байна. 

Тус яам сураггүй алга болсон жуулчдыг хариуцаж байсан аялал жуулчлалын компаниудтай цаашид хамтран ажиллахгүй байх хүртэл арга хэмжээ авна гэдгээ энэ үеэр мөн мэдээллээ. 

Уг хөтөлбөр энэ оны тавдугаар сарын 31-нд дуусгавар болно. Эрх баригчид хэр амжилттай болсныг хянаж үзээд цаашид сунгах эсэх тал дээр шийдвэр гаргах аж. 

Хууль санаачлагчид энэхүү хөтөлбөрийг хууль бусаар ажиллах хүсэлтэй хүмүүст БНСУ-руу нэвтрэх хялбар арга зам байж болзошгүй хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлэн, цаашид анхаарал хандуулан, хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлэхийг анхааруулжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.