БНСУ бие даасан сансар судлалын агентлаг байгуулна
БНСУ энэ оны эцэс гэхэд сансрын хөтөлбөр, агаарын нислэгийн судалгааны ажлыг бүрэн хариуцах бие даасан сансар судлалын агентлаг байгуулна гэж тус улсын Шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны яам АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах төвийн /NASA/ Солонгос хувилбарыг байгуулах тусгай хуулийг батлуулахаар төлөвлөж байгаагаа урьдчилан зарлажээ.
Тус яам парламент баримт бичгийг зургаадугаар сард баталж, улмаар 12 дугаар сард агентлагийг байгуулна гэж төлөвлөж байна. Шинэ хуулийн дагуу энэхүү агентлаг нь сансрын хөтөлбөр, агаарын нислэгийн судалгаа болон Сар, Ангараг гаргийг судлах төсөл зэрэг сансар судлалын хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ.
Агентлагт сансар судлалын салбарын дотоод, гадаадын шилдэг мэргэжилтэн, судлаачдыг сонгон шалгаруулах бөгөөд гадаадын иргэд мөн ажиллах боломжтой гэж Шинжлэх ухааны яам мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.