Цахим гадаад пасспортыг өнөөдрөөс олгож эхэллээ

Цахим гадаад пасспортыг өнөөдрөөс олгож эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” хөтөлбөрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад пасспортыг цахимд шилжүүлж, өнөөдрөөс олгож эхэллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын бүртгэлийн газрын дарга Д.Дэлгэрсайхан нар цахим гадаад пасспортын талаар мэдээлэл хийлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улс Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага буюу ICAO-ын нийтийн түлхүүрийн санд нэгдсэн 82 дахь гишүүн орон болж, цахим гадаад пасспортыг иргэддээ олгож эхлээд байна. Мөн цахим гадаад пасспорт авснаар иргэд Монгол Улстай харилцан визгүй зорчих орнуудын E-Gate төхөөрөмж дээр цахим пасспортоо уншуулан, дараалалд зогсохгүй нэвтрэх боломжтой. 2023 оны зургадугаар сарын 1-нээс нисэх онгоцны буудлууд дээр цахим гадаад пасспорт унших төхөөрөмжүүд нэвтрүүлнэ. Иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ Монгол Улсын хил дээр хүнтэй харьцахгүйгээр цахим пасспортоо тусгай төхөөрөмжид уншуулаад хилийн шалганаар шууд нэвтрэх боломжтой” гэв.

Цахим гадаад пасспорт нь нийтдээ 48 хуудастай, хуудас бүр тусгай нууцлалын тохиргоотой, Монгол Улсын төрийн тахилгат хайрхнуудын зураг, улаан номонд орсон ан амьтдын зураг, түүхий гол өвийг цахим паспортын хуудасны хавтаст зураглан оруулсан онцлогтой. Түүнчлэн олон улсын дүрэм журмын дагуу нууцлалын бүх элементүүдийг оруулж өгсөн бөгөөд тоон гарын үсэг бүхий нууцлалын асуудлыг шийдсэн. Өнөөдрөөс Улсын бүртгэлийн ерөнхий газар болон харьяа дүүргийн бүртгэлийн газрууд цахим гадаад пасспортыг олгож эхэлнэ. Иргэдэд сануулахад, одоогийн ашиглаж байгаа энгийн гадаад пасспортны хугацаа дуустал хүчинтэй бөгөөд цаашид энгийн болон цахим гадаад пасспортыг өөрийн сонголтоор захиалан авах боломжтой. Энгийн гадаад пасспорт нь 40.000, цахим гадаад паспорт 82.500 төгрөгийн үнэтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын аялал жуулчлалын компаниуд Монгол Улсад ирнэ 2023-03-15

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг чөлөөллөө 2023-03-15

Н.Учрал: 5Ш ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагаагаар хэрэгжүүлэх ажлын талаар дараах мэдээллийг өглөө. 2023-03-15

Засгийн газрын ХЭГын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. 2023-03-15

Мөнх-Эрдэнийг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа 2023-03-15

Цахим гадаад пасспортыг өнөөдрөөс олгож эхэллээ 2023-03-15

Монгол Улсын Ерөнхий сайд энэ онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөжээ 2023-03-15

УИХ ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН ФРАНЦ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2023-03-15

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Турк Улсын Дэд ­Ерөнхийлөгч Фуат Октайд бараалхав 2023-03-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзаж байна. 2023-03-16

Б.Бат-Эрдэнэ: Б.Болдод газар олгоогүй, хауст нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан 2023-03-16