"Seoul Children's Grand Park"-аас тахь оргожээ

"Seoul Children's Grand Park"-аас тахь оргожээ

Гуравдугаар сарын 23-нд нэгэн тахь Сөүл хотын гудамж, хорооллуудаар тэнүүчилж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн нь олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан тарьжээ. Уг тахь "Seoul Children's Grand Park"-аас оргосон тахь байсан гэнэ. 

Түүнийг аюулгүй барихаар цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд, цагдаа болон гал сөнөөх ангийнхан ажиллажээ. Тахийг барихын тулд багагүй хугацаа зарцуулсан бөгөөд ямар нэгэн бэртэл гэмтэл болон эд хөрөнгийн хохирол учраагүй байна. 

Уг тахь "Seoul Children's Grand Park"-д хоёр жилийн өмнө мэндэлсэн гэнэ. Тэрээр уг цэцэрлэгт хүрээлэнгээс оргосон цорын ганц амьтан биш. 2005 оны дөрөвдүгээр сард заанууд цэцэрлэгт хүрээлэнгээс гарч ойролцоор орон сууцны хороолол болон ресторанд эмх замбараагүй байдал үүсгэжээ. Заан явган хүний зам дээр явж байсан нэг иргэнийг мөргөж, хүнд гэмтэл учруулсан. Үүнээс үүдэн замын түгжрэл үүсч, багагүй хохирол учирч байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.