БНАСАУ далавчит пуужин харважээ

БНАСАУ далавчит пуужин харважээ

БНАСАУ өнөөдөр Зүүн тэнгис рүү /Япон тэнгис/ олон далавчит пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн лхагва гаргийн орой мэдээлэв. 

БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, БНАСАУ-ын зүүн эргийн Хамхун бүсийн орчмоос орон нутгийн цагаар 10:15 цагийн орчимд пуужин харвасныг илрүүлжээ. Одоогоор өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Энэ удаагийн туршилтын үеэр “Tomahawk” пуужингийн БНАСАУ-ын хувилбар гэгддэг алсын зайн тусгалт стратегийн далавчит пуужинг харвасан байх магадлалтай хэмээн ажиглагчид таамаглаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.