БНСУ-д нэвтрэх эрхгүй Казахстаны хоёр иргэн Инчоны нисэх буудлаас оргожээ.

БНСУ-д нэвтрэх эрхгүй Казахстаны хоёр иргэн Инчоны нисэх буудлаас оргожээ.

Казахстаны хоёр иргэн Инчоны олон улсын нисэх буудлаас оргосныг эрэн сурвалжилж байгаагаа Өмнөд Солонгосын цагдаагийн газар мэдээлжээ.

Баасан гарагт Инчонд газардсан 21 ба 18 настай хоёр эрэгтэйд тус улсад нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй тул Казахстан руу буцах нислэгээ хүлээж байсан гэнэ. Хил нэвтрүүлэхээс татгалзсан шалтгааны талаар цагдаагийн албаныхан мэдээлэл өгөөгүй байна.

Тэд Ням гарагийн үүрээр 4:20 цагийн үед нисэх буудлын цонхыг хагалж гараад онгоц хөөрч, газардах зурвасын хашааг давж зугтсан байна.
Оргодлууд хэн болохыг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагаагаа үргэлжлүүлж байгааг цагдаагийн алба мэдээлжээ.

Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.