БНТУ-ын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар бригадын генерал Б.Ууганбаярыг шагнажээ

БНТУ-ын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар бригадын генерал Б.Ууганбаярыг  шагнажээ

Бүгд Найрамдах Турк Улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярыг тус улсын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар шагналаа.
Шагналыг тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октайн гардуулан өгснийг ОБЕГ мэдээлэв.

Монгол Улсын Эрэн хайх, аврах багийнхан үүрэг гүйцэтгэх хугацаандаа барилгын нуранги дороос 8 хүнийг (2 хүүхэд) эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад, 19 хүний (6 хүүхэд) цогцсыг гаргаж, холбогдох албаныханд хүлээлгэн өгч, эмнэлгийн бүлэг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг дэлгэж, 649 хүн (72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн юм.

Мөн Засгийн газрын шийдвэрээр БНТУ руу  илгээсэн 5 тн махан нөөш, 1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэр бүхий хүмүүнлэгийн тусламжийг тус улсад хүлээлгэн өгч, дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай мөр зэрэгцэн, албан үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудатай албан ёсны хэлэлцээ хийлээ 2023-04-25

Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр санал хүргүүлнэ 2023-04-25

Польшийн ЭСЯ-ыг Улаанбаатар хотод нээлээ 2023-04-25

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНПУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНДЖЕЙ ДУДАД БАРААЛХЛАА 2023-04-25

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2023-04-26

БНТУ-ын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар бригадын генерал Б.Ууганбаярыг шагнажээ 2023-04-26

Солонгос, Куба, Япон, Канадад суух Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ 2023-04-26

БНСУ-ын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ 2023-04-26

БНСУ-ын эко түлшний технологийг Монголд туршихад сайн үр дүн гарсан. 2023-04-27

МУГТ Э.Цэндбаатар мэрэгжлийн аваргын бүсийг авлаа 2023-04-28

БНСУ-ын дэмжлэгээр 6 дүүрэгт сүрьеэгийн илрүүлэг хийж байна 2023-04-28