Польшийн ЭСЯ-ыг Улаанбаатар хотод нээлээ

Польшийн ЭСЯ-ыг Улаанбаатар хотод нээлээ

Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотод тус улс Элчин сайдын яамаа нээлээ.

Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа 1950 оны дөрөвдүгээр сарын 14-нд тогтоосон юм. Тус улс 1960 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаад санхүүгийн бэрхшээлийн улмаас 1995 оны есдүгээр сард Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаасан аж. Харин 1999 онд ЭСЯ-аа сэргээн нээж, Дипломат 95 орон сууцны байрт байрлаж байв.

Польшийн тал ЭСЯ-аа 2009 онд дахин хааж, Бээжингээс манай улсыг хавсран суух болсон. Харин 2015 оноос  Варшаваас Монголыг хариуцаж ажиллах Элчин сайдыг томилсон. Польшийн Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх шийдвэрийг 2021 оны нэгдүгээр сарын 15-нд гаргаж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 

Энэ удаагийн айлчлалын хүрээнд Элчин сайдын яамандаа Консулын хэлтэс ажиллуулах монголын талын хүсэлтийг БНПУ 2024 оноос ажил хэрэг болгохоор тохиролцлоо. Ингэснээр монгол иргэд БНПУ-д зорчих визээ Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын болон БНХАУ дахь тус улсын Элчин сайдын яамнаас  авах шаардлагагүй болох гэнэ.
Харин манай улсын ЭСЯ Варшавт 1959 оноос тасралтгүй ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Хү” рок хамтлаг Монгол Улсдаа 12 мянган Сибирийн хайлаас мод тарина 2023-04-24

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. 2023-04-24

Польш Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хүрэлцэн ирлээ 2023-04-24

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудатай албан ёсны хэлэлцээ хийлээ 2023-04-25

Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр санал хүргүүлнэ 2023-04-25

Польшийн ЭСЯ-ыг Улаанбаатар хотод нээлээ 2023-04-25

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНПУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНДЖЕЙ ДУДАД БАРААЛХЛАА 2023-04-25

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2023-04-26

БНТУ-ын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар бригадын генерал Б.Ууганбаярыг шагнажээ 2023-04-26

Солонгос, Куба, Япон, Канадад суух Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ 2023-04-26

БНСУ-ын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ 2023-04-26