Хятад улс Ковид-19-ийн эсрэг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ.
ДЭМБ-аас Ковид-19 цар тахал нь олон улсын анхаарал татсан онцгой асуудал биш болсон гэж мэдэгдсэний дараа Хятадын талаас В ангиллын түвшинд уг өвчний эсрэг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ.
Хятадад уг вирус мутацид орсон хувилбарууд тохиолдсоор л байгаа тул улс орны хэмжээнд хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалж амьдралын хэвийн хэвшлийг хадгалахын тулд Ковид-19-ын эсрэг арга хэмжээг үргэлжлүүлэн тархалт өвчлөлийг хянах болно гэж Үндэсний хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн хэлжээ.
Цар тахлын 3 жилд БНХАУ 153 улс, 15 олон улсын байгууллагад хамгаалалтын хувцас, амны хаалт, амьсгалын аппарат нийлүүлж 180 гаруй улстай хамтран Ковид-19-ын талаар уулзалт семинар хийж 120 гаруй улсад 2,2 тэрбум тун вакцин нийлүүлсэн гэсэн мэдээллийг танилцуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.