“Twitter”-т мессеж илгээх боломжтой болно

“Twitter”-т мессеж илгээх боломжтой болно

Өнгөрсөн онд И.Маск “Twitter 2.0 The Everything App” хэмээх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулаад, энэ нь мессеж илгээх, урт жиргээ нийтлэх, төлбөр төлөх зэрэг шинэ функцуудтай байна гэж мэдээлж байв.

“Тун удахгүй та бүхэн нийгмийн сүлжээний платформ дахь хэнтэй ч дуудлага хийж, дүрсээ харж ярих боломжтой болно, ингэснээр та утасны дугаараа өгөхгүйгээр дэлхийн хаана байгаагаас нь үл хамааран хүмүүстэй ярих боломжтой болно” гэж И.Маск мягмар гарагт жиргэсэн байна.

“Twitter”-ийн дуудлага хийх функц нь “бичил блогийн” уг платформыг “Meta” компанийн “Facebook”, “Instagram” зэрэг нийгмийн сүлжээний аппликейшнүүдтэй төстэй болгох юм.  

И.Маскийн хэлснээр, “Twitter”-т шууд мессеж илгээх боломжтой функц лхагва гаргаас нээгдэнэ. Гэхдээ дуудлагын функцын талаар мэдээлэл өгөөгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.