Нийслэлд нийт 312 байгууллага найман байршилд мод тарьж байна
Хаврын мод тарих өдрүүд өнөөдөр эхэлж байна. Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тавдугаар сарын 11-19-нд нийслэлд нийт 312 байгууллага найман байршилд мод тарьж байна.
Үүнд:
- Нийслэлйн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа “Бумбатын булаг”.
- Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурваст,
- Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д,
- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д,
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Инчон” мөрөөдлийн төгөл-д,
- Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Дээд Салхит дахь “Хайрхан хөгжлийн төв”-д,
- Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айцын амны шинээр мод тарих 6 га талбайд,
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын зам-1-д болон "Улаанбаатар хотын Захирагчийн ажлыналбаны Мод үржүүлгийн газарт тус тус мод тарьж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.