БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 8230 болжээ
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д даваа гарагт коронавирусний халдварын 84 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 8230 боллоо гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 32 нь Дэгү хотод, 12 нь нийслэл Сөүлд, 31 нь Гёнгидо мужид, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Нас барсан тохиолдлын тоо 6-гаар нэмэгдэж 81 болсон бол 264 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан нийт хүний тоо 1401 болсон байна. Одоогийн байдлаар 17 291 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.
Нийслэл
Сөүл хотод халдвар авсан нийт хүний тоо 265, Дэгүд 6098, Умард Гёнсан
мужид 1169, Гёнгидо мужид 262, Бусан хотод 107 болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.