Б.Махбалд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгов

Б.Махбалд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгов

Шийдвэрийн дугаар: 2023 оны 10 сарын 26-ны өдрийн №51

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2023.10.26 шийдвэр-тойм: №18

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”. 

Шүүхээс Б.Махбалыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэжээ. 

Багануур дүүргийн прокурорын газраас ялтан Б.Махбалын эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоолгох тухай дүгнэлт үйлдэж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Б.Махбалыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн байна. 

Дээрх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэлдээ “... Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтан Б.Махбалд оногдуулсан хорих ялаас 25 хувийг уучилсан. Шүүх энэхүү ялыг ялтны биеэр эдэлсэн ялд оруулан тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуульд 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн этгээд тус ялынхаа 3/2-оос доошгүй хувийг биечлэн эдэлсэн тохиолдолд хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож болохоор хуульчилсан. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтан Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад шүүх уг ялыг ялтны ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь  үндэслэлгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.  

 Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЦАГ АГААР: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байна 2023-10-29

Томуугийн вакциныг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна 2023-10-30

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийг дэмжсэн иргэдийн ихэнх нь 18-35 насны залуус байна 2023-10-30

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүйгээр парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй 2023-10-30

БНСУ-ын Парламентын судалгааны хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа 2023-10-31

Б.Махбалд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгов 2023-10-31

Авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2023-10-31

Чех Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх квотыг 2024 оноос гурав дахин нэмэхээр тохиролцжээ. 2023-10-31

БНСУ-ын Засгийн газрын төслийн хүрээнд 33 байршилд ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулна 2023-11-01

“Эрдэнэс таван толгой” ХК-д бүрэн эрхт төлөөлөгчийг энэ сард томилохоор боллоо. 2023-11-01

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн 2023-11-01