Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн

Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл чанаргүй болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байна.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Засгийн газар, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлж, шинээр нэг ч зээл олгуулаагүй бөгөөд энэ оны аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хангуулсан байна.

Хөгжлийн банк энэ онд 500.0 сая ам.долларын бонд болон 30.0 тэрбум иений бонд буюу гадаад хоёр бондын нийт 750.0 орчим сая ам.долларын дүн бүхий гадаад өрийг төлөх хатуу сорилттой тулгараад байсан юм. Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэлийг 800 сая ам.долларын ашигтай гаргаснаар гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Засгийн газрын зүгээс бодлогын зөв арга хэмжээ авч хэрэгжүүлснээр өнгөрөгч сарын 23-нд Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын эргэн төлөлтийг өрийн зохицуулалт хийх замаар өмнө нь авсан зээл, бондын өр төлбөрийг эдийн засагт дарамт учруулахгүйгээр төлөх бодлого баримталж байгаа энэ үед Хөгжлийн банк өөрийн гадаад өр төлбөрөө зээлийн эргэн төлөлтөөрөө барагдуулж байгаа нь цаашид тус банкны үйл ажиллагаа хэвийн явагдах итгэлийг дээшлүүлж байгаа хэрэг аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Махбалд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгов 2023-10-31

Авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2023-10-31

Чех Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх квотыг 2024 оноос гурав дахин нэмэхээр тохиролцжээ. 2023-10-31

БНСУ-ын Засгийн газрын төслийн хүрээнд 33 байршилд ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулна 2023-11-01

“Эрдэнэс таван толгой” ХК-д бүрэн эрхт төлөөлөгчийг энэ сард томилохоор боллоо. 2023-11-01

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн 2023-11-01

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 2023-11-02

Нийслэлийн энэ оны төсвийн тодотголыг өргөн барилаа 2023-11-02

БАРИМТ: Монголд "Ногоон автобус" нийлүүлсэн БНСУ-ын "Zyle Daewoo" үйлдвэр эртнээс төлөвлөж, Солонгост "Евро 2" хөдөлгүүртэй хуучин автобусуудыг цуглуулж байжээ 2023-11-03

Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг дэмжжээ 2023-11-06

О.Цогтгэрэл: Эдгээр хуулийн төсөл нь авлигыг өөгшүүлж байгаа 2023-11-06