БНСУ-ын Засгийн газрын төслийн хүрээнд 33 байршилд ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулна

БНСУ-ын Засгийн газрын төслийн хүрээнд 33 байршилд ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулна

УИХ-ын гишүүн Ш.Адшаа өнөөдөр БНСУ-ын Засгийн газрын R&D төслийн хүрээнд манай улсын 33 байршилд ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах төслийн гүйцэтгэгч “BoKwang Tech” компанийн захирал, ноён Ким Мин Сунгийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын хөдөөгийн хүм амын ундны усны эрүүл ахуйн чиглэлээр БНСУ-ын Засгийн газраас төсөл хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа тэрбээр илэрхийлээд, олон байршилд өндөр технологийн ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулахаар тохиролцсоны дотор Ховд аймгийн Дуут, Дөргөн, Чандмань сумд багтсанд баяртай байна гэлээ.

Ноён Ким Мин Сунг төслийн үйл ажиллагаанд эхнээс нь дэмжлэг үзүүлж буйд эрхэм гишүүнд талархал илэрхийлээд, энэхүү төслөөр орчин үеийн маш сайн технологийг суурилуулж, хөдөөгийн иргэдийг чанартай, сайн усаар хангахыг зорьж ажиллана гэв. Хамтын ажиллагааны үр дүнд төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийллээ.

Уулзалтад Ховд аймгийн Дуут, Дөргөн, Чандмань сумдын Засаг дарга С.Ганзориг, Л.Цэдэн-Иш, З.Онолбаатар нар оролцож, эдгээр сумд болон “BoKwang Tech” компанийн хооронд Санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүйгээр парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй 2023-10-30

БНСУ-ын Парламентын судалгааны хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа 2023-10-31

Б.Махбалд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгов 2023-10-31

Авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2023-10-31

Чех Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх квотыг 2024 оноос гурав дахин нэмэхээр тохиролцжээ. 2023-10-31

БНСУ-ын Засгийн газрын төслийн хүрээнд 33 байршилд ундны ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулна 2023-11-01

“Эрдэнэс таван толгой” ХК-д бүрэн эрхт төлөөлөгчийг энэ сард томилохоор боллоо. 2023-11-01

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн 2023-11-01

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 2023-11-02

Нийслэлийн энэ оны төсвийн тодотголыг өргөн барилаа 2023-11-02

БАРИМТ: Монголд "Ногоон автобус" нийлүүлсэн БНСУ-ын "Zyle Daewoo" үйлдвэр эртнээс төлөвлөж, Солонгост "Евро 2" хөдөлгүүртэй хуучин автобусуудыг цуглуулж байжээ 2023-11-03