ОБЕГ-аас худал мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа
“Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд цасан шуурга шуурч 4 настай хүүхэд төөрч алга болоход Монгол банхар нохой аминд нь орж аварсан байна. Учир нь хүүг банхар нохой гэдсэндээ хумьж ороогоод дааруулаагүйн улмаас хүү даарч, бээрэлгүй мөн түүнчлэн цасан шуурганд хөлдөлгүй амь аврагдсан аж. Нэг хоногийн турш Банхар нохой хүүг бөөцийлөн хамгаалж байхад нь Онцгой байдлын эрлийн багийнхан олсон байна. Онцгой байдлын албаныхан нохойн хуцах чимээнээр Банхар хүү хоёрыг эсэн мэнд олжээ. Нохой хүний хамгийн сайн анд нөхөр гэдгээ энэ үйлдлээрээ харуулаад байна.” хэмээн олон нийтийн сүлжээнд түгээд байгааа энэхүү мэдээлэл нь худал болохыг ОБЕГ-аас албан ёсоор анхааруулж байна.
Энэхүү мэдээлэл нь 2018 оны дөрөвдүгээр сарын 30-нд БНХАУ-д болсон үйл явдлын мэдээлэл бөгөөд тухайн үед "Цасан шуурганд төөрсөн хүүгийн амийг монгол үүлдрийн нохой аварлаа" хэмээн бичиж байжээ.
Иймд худал мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүсье.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.