Монгол Улсын Ерөнхийлөгч Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын хэмжээнд хүчин мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж Өмнөговь аймгийн газар нутгийг гаднын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн гэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Энэ тухай Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв.

УИХ-ын энэ оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үеэр дээрх аймгийн газар нутгийг гаднын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн гэх энэхүү асуудал яригдсан. Иймд энэхүү асуудлыг зохих байгууллагууд шалгаж, гэм буруутай албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, үр дүнг нь нийт иргэдэд ил тод, нээлттэй байдлаар мэдээлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч Засгийн газарт өгсөн чиглэлдээ илэрхийлжээ.  

Өмнөговь аймаг нь төсвийн орлогыг бүрдүүлэгч гол аймаг мөн хэдий ч сүүлийн жилүүдэд байгаль экологийн доройтолд өртөж, үүний уршгаар малчдын тоо цөөрч, улсын хил эзгүйрэх аюул нүүрлэж байгаа. Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг тус аймаг оройлон хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлдэг хэмээн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Г.Занданшатар иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцлаа. 2023-12-05

Хиймэл оюун ухаанд суурилсан "Умайн хүзүүний хорт хавдар"-ын эрт илрүүлэг оношилгооны системийг эх орондоо нутагшуулж байна... 2023-12-05

Онцын шаардлагагүй бол орон нутаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа. 2023-12-05

Хилийн чанад дахь анхны Монголын соёлын төв Бээжин хотод байгуулагджээ 2023-12-06

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ!!! 2023-12-06

Монгол Улсын Ерөнхийлөгч Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө. 2023-12-07

Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ. 2023-12-07

ШШГЕГ: Б.Ганхуягт хордлогын шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал тогтвортой байна 2023-12-07

С.Ганбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн 2023-12-07

БНСУ-д суралцдаг 14 мянган оюутанд зориулсан тэтгэлгийн сан байгуулах санал тавилаа 2023-12-08

Хүчтэй шуурганы улмаас орон нутагт автомашин салхинд өнхөрч онхолджээ 2023-12-08