Ким Жөн Ун дайны бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгчээ.

Ким Жөн Ун дайны бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгчээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ болон “тус улсаас хараат хүчнүүдийн” урьд хожид хийж байгаагүй өдөөн хатгасан үйлдлүүдийн эсрэг дайны бэлтгэлээ эрчимжүүлэхийг уриалжээ.

Ким Жөн Ун эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлын хоёр дахь өдөр хийсэн мэдэгдэлдээ 2024 оны бодлогын чиглэлийг тодорхойлсон гэж Умард Солонгосын төрийн мэдлийн Солонгосын төв телевиз пүрэв гарагт мэдээлсэн байна. 

Тэрбээр хэлсэн үгэндээ Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар дурдаж, арми, зэр зэвсгийн үйлдвэрлэл, цөмийн зэвсэг, иргэний хамгаалалтын салбарт цаашид дайны бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгчээ.

Мөн АНУ, Өмнөд Солонгос, Японыг тогтоон барих зорилгоор ирэх онд дөрөв дэх жилдээ хэрэгжүүлэх Умардын батлан хамгаалахын таван жилийн хөтөлбөрт тулгуурласан цөмийн болон пуужингийн хөгжүүлэлтийн талаарх бодлогын талаар ярьсан байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Ким Жөн Ун мөн “империализмийн эсрэг бие даасан орнууд” гэж өөрийн тодорхойлсон улсуудтай стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогоо танилцуулсан гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Есдүгээр сард Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд түвшний уулзалт хийсний дараа Умардын тал Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх төлөвтэй байна гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.