БНСУ, АНУ, Японы агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ

БНСУ, АНУ, Японы агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ

Япон, АНУ, Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний хийсэн хамтарсан сургуулилалтад гурван орны сөнөөгч онгоцнууд оролцож, Америкийн В-1 бөмбөгдөгч онгоцнууд Солонгосын хойгийн дээгүүр ниссэн гэж Өмнөд Солонгосын арми лхагва гарагт мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, хамтарсан сургуулилалт Япон, Өмнөд Солонгосын агаарын довтолгоог илрүүлэх хяналтын бүс давхацдаг өмнөд нутгийн Чежү арлын зүүн хэсгийн агаарын орон зайд болсон байна.

Японы Агаарын өөрийгөө хамгаалах хүчин болон АНУ, Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчнийхэн энэ оны 10 дугаар сард гурван талын анхны сургуулилалтыг хийсэн бөгөөд хоёр дахь сургуулилалт нь энэ болж байна.

Умард Солонгосын тал АНУ-ын B-1 бөмбөгдөгч онгоцнуудад маш болгоомжтой хандаж байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, их хэмжээний зэвсэг ачсан ийм онгоц АНУ-ын Гуам арлаас Солонгосын хойгт хоёр цагийн дотор хүрч чадна.

Энэ удаагийн сургуулилалт нь Умард Солонгосын зүгээс учрах цөмийн болон пуужингийн аюул занал, тэр дундаа хатуу түлшт тив алгасагч пуужин харвасан зэрэг үйлдэлд шийдэмгий хариу өгөхөд бэлэн байгааг харуулах зорилготой гэж Өмнөд Солонгосын арми мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд асанд 6 сая воны торгууль ногдуулсан байна 2023-12-15

БНАСАУ холын зайн тусгалтай тив алгасах баллистик пуужин харважээ. 2023-12-18

БНСУ-ЫН ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДАН САЙН ДУРААР НУТАГ БУЦАХ ХУГАЦААГ 2 САРААР СУНГАЛАА. 2023-12-18

БНСУ-ын Ерөнхийлөгч Тагнуулын газрын дарга, Гадаад харилцааны сайд нарыг шинээр томиллоо 2023-12-20

БНСУ-ын сайн дурын дөчин гишүүн Монгол Улсад ажиллана. 2023-12-20

БНСУ, АНУ, Японы агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ 2023-12-21

Ким Жөн Ун: Пёньян цөмийн дайралт хийхээс буцахгүй. 2023-12-21

БНСУ-ын жүжигчин Ли Сун Гюн машиндаа амиа хорлосон байдалтай олджээ. 2023-12-27

БНСУ-ын Ерөнхийлөгч төрөлт буурч байгааг олон талаас нь судалж шийдэх ёстой гэв 2023-12-28

Ким Жөн Ун дайны бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгчээ. 2023-12-28

БНСУ-ын нийслэл Сөүл хотод их хэмжээний цас орохыг өнөөдөр анхаарууллаа. 2023-12-30