Дэлхий тойрог замынхаа Наранд хамгийн ойр цэгт хүрнэ.

Дэлхий тойрог замынхаа Наранд хамгийн ойр цэгт хүрнэ.

Нэгдүгээр сарын 3-нд буюу маргааш Дэлхий тойрог замынхаа Наранд хамгийн ойр цэгт хүрнэ.

Энэ үед огторгуйн дурангаар харвал Нарны дүгэрэг долоодугаар сарын эхэн үеийнхээс 3 хувиар том харагдах бөгөөд Дэлхий, Нар хоёрын хоорондох зай 147 сая км (0.98 астрономын нэгж) болно.

Зууван (эллипс) хэлбэрийн тойрог замаар Дэлхий дунджаар 29.765 км/с хурдтайгаар 365 хоног 6 цаг 9 минут 10 секундийн хугацаанд Нарыг бүтэн тойрдог. Манай гаргийн тойрог замын Наранд хамгийн ойр байх цэгийг перигели гэдэг ба Дэлхий нэгдүгээр сард энэ цэгийг дайран өнгөрдөг. Үүний зэрэгцээ, Дэлхий долоодугаар сарын эхээр Нарнаас хамгийн хол цэг болох афели-д (152 сая гаруй км зайтай) хүрдэг.

"Нарны голчийг өнцгөн градусаар хэмждэг. Нарны дүгэргийн хэмжээ хагас жилийн турш жигд өөрчлөгддөг тул афели ба перигели агшин дахь энэхүү харагдах ялгаа нь төдийлөн мэдрэгдэхгүй. Гэхдээ нэгдүгээр сарын 3-нд манай гараг Нарнаас хамгийн хол байх долоодугаар сарынхаас 3 хувиар том харагдана" гэж одон орончид мэдээлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.