ОХУ Украины хамгийн том хоёр хот руу пуужин харвасан байна.

ОХУ Украины хамгийн том хоёр хот руу пуужин харвасан байна.

Шинэ жилийн босгон дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн цэргийн эмнэлэгт айлчилж, Украин дахь довтолгоогоо улам эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн.

Үүнээс нэг хоногийн дараа буюу Мягмар гарагт ОХУ Украины хамгийн том хоёр хот болох Киев, Харьков руу пуужин харвасан байна.

Оросын агаарын довтолгооны улмаас Киевт дөрвөн хүн амь эрсдэж, 92 хүн шархадсан гэсэн мэдээллийг Ерөнхийлөгч Володимир Зеленский телеграм хуудсаараа дамжуулан хүргэлээ.

Оросын Киев рүү харвасан пуужин дуунаас арав дахин хурдан "Кинжал" пуужин байсан гэж мөн мэдээлсэн байна.

Харьков хот руу харвасан пуужинд нэг хүн өртөж амь насаараа хохирсон бол 40 гаруй иргэн шархаджээ.

Мөн хэд хэдэн барилга байгууламж ноцтой сүйдсэн гэж Харьков хотын Цэргийн ангийн дарга мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Украин улс Оросын Белгород хотыг бөмбөгдөж, 24 иргэний амь насанд халдсаны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Украин руу чиглэсэн довтолгоогоо нэмэгдүүлнэ гэж мэдэгсэн юм.

Оросын тал мөн өмнөх долоо хоногийн Баасан гарагт Украин даяар дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын дайралтыг явуулж, Украины 39 иргэн амиа алдсан хэрэг гарсан.

Хоёр тал шинэ оны босгон дээр харилцан бие бие рүүгээ довтолгоогоо эрчимжүүлсээр байна.

Мягмар гарагийн Оросын довтолгоо ч мөн Украины яг оргил цагаар таарсан гэж шинжээчид үзэж байна.

Украины цэргийн удирдлагууд Оросын дайралтын үеэр гурван цаг гаруйн хугацаанд агаарын довтолгооны түгшүүр зарласан байна.

Мөн Киев хотод хийн хоолойнууд Оросын бөмбөгдөлтөд өртсөний улмаас тог цахилгаан, цэвэр усны хангамж хэд хэдэн дүүрэгт тасалджээ.

Тог цахилгаан, усны хангамж тасарсан нь өнгөрсөн өвөл ОХУ Украины хийн хоолойнуудыг пуужин харваж ноцтой хохирол учруулсны улмаас мөн л тог цахилгаан тасалдаж, эрчим хүч, дулааны ноцтой асуудалтай тулгарсан үеийг сануулж байна гэж олон улсын хэвлэлүүд бичиж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.