Японд хүчтэй газар хөдөлж, цунамийн түгшүүр зарлалаа

Японд хүчтэй газар хөдөлж, цунамийн түгшүүр зарлалаа

Японы төв нутгийн Ишикава мужид тав хүрэхгүй минутын зайтай хоёр удаа хүчтэй газар хөдөлж, Осака, Киото хотууд болон Токиод хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна.

Японы цаг уурын ерөнхий газрын мэдээлснээр, 5.7 магнитудын хүчтэй эхний чичирхийлэл өнөөдөр орон нутгийн цагаар 16.06 цагт бүртгэгдсэн бол 7.4 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт орон нутгийн цагаар 16.11 цагт болжээ. 

Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй байгаа ч тус улсын баруун эрэгт бүхэлд нь цунамийн түгшүүр зарлаад байна. Давлагааны өндөр 5 метр хүрч болзошгүй тул нутгийн оршин суугчдад эргийн бүсээс даруй гарахыг уриалж байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.