Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос мэдэгдэл гаргалаа.

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос мэдэгдэл гаргалаа.

СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
●Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас Онцгой байдлын 3 алба хаагч амь насаа алдаж, 11 том хүн, 3 хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж авч, “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон “Санни таун” хотхоны 830 дугаар байр, нийт 30 автомашин түймэрт өртөж шатсан тухай урьдчилсан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн.
●Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК, ХЭҮК, Онцгой байдлын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллага, ажлын хэсгээс хууль тогтоомжид заасан шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд амь насаа алдсан, гэмтэж бэртсэн, иргэд, ААН-д учирсан эд хохирлын эцсийн дүнг гаргаж, олон нийтэд мэдээллэхээ Комисст мэдэгдсэн.
●Иймээс амь насаа алдсан, гэмтэж бэртсэн, эд хөрөнгөөр хохирсон иргэдэд тохиолдсон уй гашууд хүндэтгэлтэй хандаж, тэдний хувийн амьдрал, хувийн нууцад халдахгүй байх, хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байхад иргэдэд сэтгэл санааны болон бусад байдлаар хор уршиг учруулахуйц мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

СЗХ: Зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоов 2024-01-23

НОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖ, ТҮЙМЭРТ ӨРТСӨН ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ 2024-01-24

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 43 568 иргэн азтан боллоо 2024-01-24

С.Амарсайхан: Галд өртсөн 60 айл өрхийн байр сууцыг яаралтай засна 2024-01-24

Монгол Улсын Засгийн газраас амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ. 2024-01-24

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос мэдэгдэл гаргалаа. 2024-01-24

Монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар уулзалт хийв 2024-01-25

Хоёр жолоочийг хуулийн хүрээнд 48 цаг саатуулсан 2024-01-25

Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж байна 2024-01-25

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна 2024-01-25

Зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа 2024-01-25