Хоёр жолоочийг хуулийн хүрээнд 48 цаг саатуулсан

Хоёр жолоочийг хуулийн хүрээнд 48 цаг саатуулсан

2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01:06 цагт газ тээвэрлэсэн том оврын автомашин патрол маркын машинтай мөргөлдөж, дэлбэрэн томоохон хэмжээний осол гарсан. Уг ослын хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй. Тэгвэл 2 жолоочийг хуулийн хүрээнд 48 цаг саатуулсан хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.

Тээврийн прокурорын газрын хэрэгт хяналт тавьж буй прокуророос тодруулахад: 

“Дашваанжил” ХХК-ийн жолооч Ч.Р-ийг сэжигтнээр баривчлах талаар мөрдөгчөөс гаргасан саналыг үндэслэн прокурор Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд санал хүргүүлсэн.

Тодруулбал, жолооч Ч.Р болон патрол машины жолоочийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл, түүнчлэн өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж прокурор баривчлах саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх прокурорын саналын дагуу шийдвэрлэсэн байна.

Ослын улмаас гурван хүний амь хохирсон. Олон хүн эрүүл мэндээр хохирсон, олон өрх айл орон гэргүй болсон. Хэдэн зуун саяас илүү гарах онц их хэмжээний хохирол, эд хөрөнгө эвдэж сүйдсэн асуудлын улмаас жолооч өөрөө сэтгэл санааны гүн хямрал, цочролтой байгаа нь амиа хорлох, өрөөл бусдад хохирол учруулах гэх мэт дахин өөр төрлийн гэмт хэрэг асуудал гаргаж болзошгүй, өндөр эрсдэлээс сэргийлж хоёр сэжигтнийг хоёуланг нь хуулийн хүрээнд 48 цаг баривчилсан байна. 

Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх ба эмчид үзүүлэх, сэтгэл санааг тогтвортой болгох гэх мэт зохицуулалт хийгдэнэ. Цаашид санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэрэгт цагдан хорих бодлого барихгүй гадуур шалгахаар төлөвлөж байна хэмээн цагдаагийн байгууллагаас нэмж мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 43 568 иргэн азтан боллоо 2024-01-24

С.Амарсайхан: Галд өртсөн 60 айл өрхийн байр сууцыг яаралтай засна 2024-01-24

Монгол Улсын Засгийн газраас амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ. 2024-01-24

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос мэдэгдэл гаргалаа. 2024-01-24

Монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар уулзалт хийв 2024-01-25

Хоёр жолоочийг хуулийн хүрээнд 48 цаг саатуулсан 2024-01-25

Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж байна 2024-01-25

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна 2024-01-25

Зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа 2024-01-25

Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгслийн чанар стандарт, хангалтын талаар мэдээлэл өглөө. 2024-01-25

Хэвлэл мэдээллийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа 2024-01-25