“Кисог трэйдинг” компанийн монгол ажилчид болон удирдлагуудтай уулзалт хийлээ

“Кисог трэйдинг” компанийн монгол ажилчид болон удирдлагуудтай уулзалт хийлээ

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга П.Батхүлэг, Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Доржсүрэн, мэргэжилтэн А.Лхагвамаа, сэтгэл зүйч Б.Мөнх-Эрдэнэ нар 2024 оны 3 сарын 11-ний өдөр БНСУ-ын “Кисог трэйдинг” компанийн Пажү хот дахь салбарт очиж тус үйлдвэрт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэд, удирдлагуудтай нь уулзлаа. “Кисог трэйдинг” компанид манай улсын Е-9 визтэй 15 иргэнээс гадна Гана, Узбекстан, Киргизстан, Камбож, Вьетнам, Бангладеш, Филлипин, Хятад, Тайланд зэрэг орны нийт 120 иргэн ажиллаж байна.
Төвийн удирдлага монгол иргэдэдээ хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгал, сэтгэл зүйн эрүүл мэнд зэрэг тулгамдаж буй бүхий л асуудлаараа ХНХҮТ-д хандан төрийн үйлчилгээгээ авч байхыг зөвлөөд гэмт хэрэг зөрчилд өртөх, хохирох тохиолдолд төвтэй хамтран ажиллаж буй Сөүл хотын цагдаагийн газартай холбож өгч арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж бий болсныг хэллээ. Мөн энэ үеэр төвийн сэтгэл зүйч сэтгэл зүйн сорил авч, зөвлөгөө мэдээлэл өгөв.
Гадаад худалдааны “Кисог трэйдинг” компани нь ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг, компанийн орчин цэвэр цэмцгэр, том цэлгэр заал талбайд амралтын өрөө, спортын өрөө зэргийг тохижуулж өгснөөс гадна ажилчдаа солонгос хэлний мэдлэг олгох сургалтад явуулж, сар бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулан шаардлагатай тохиолдолд эмнэлгийн цаг авч үзүүлдэг, хамрагдах бүх даатгалыг төлж, хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг компани учир гадаад ажилчдын дунд ажлын байр солих, ажлаа орхиж явах зэрэг үйлдлүүд гардаггүй байна. Компанийн захирал Кү Сонжа үйлдвэрээ танилцуулахдаа монгол ажилчид ажилд чин сэтгэлээсээ ханддаг, ажилсаг, ухаалаг гэдгийг дурдаж, олон орны иргэдээс ажил үйлс, авьяасаараа ялгардаг, чөлөөт цагаараа спорт сонирхож фитнессээр хичээллэн бие бялдраа хөгжүүлдэг шилдэг залуус болохыг сайшаан ярьж байлаа. Сонирхуулахад, Кү Сонжа захирал Монгол Улсын иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулаад 20 жил болж байгаа. Анхны хоёр ажилтны нэг нь БНСУ-д таван жил ажиллаад нутаг буцсаныхаа дараа түүнийг эх орондоо урьж Монгол орноор аялуулсан тухай хууч хөөрсөн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өлгий-Даян боомт чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна 2024-03-11

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх хуваарь 2024-03-11

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллав 2024-03-11

ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН БНАСАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД ПАК МЁН ХО НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ 2024-03-11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав 2024-03-11

“Кисог трэйдинг” компанийн монгол ажилчид болон удирдлагуудтай уулзалт хийлээ 2024-03-11

"Ногооны автобус"-ны гэх тодотголтой хэргийг хянаад, шүүхэд шилжүүлсэн 2024-03-12

Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна 2024-03-12

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 2024-03-13

Францын их, дээд сургуульд 10 оюутан тэтгэлгээр сургана 2024-03-13

“Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” нөлөөллийн аяныг эхлүүллээ 2024-03-13