Францын их, дээд сургуульд 10 оюутан тэтгэлгээр сургана
Монгол Улсын БШУЯ, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Тэтгэлэг нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх, Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилготой.
Тэтгэлэг олгох чиглэл:
Мастерын сургалт / франц болон англи хэлээр/
Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад шаардлагатай Засгийн газрын 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл”-ээр суралцах бол давуу тал болно.
Тавих шаардлага:
Монгол Улсын иргэн байх;
Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх,
Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх;
Өмнө нь Монголын Засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд сурж байгаагүй байх.
Хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 3-ныг хүртэл Францын ЭСЯ-д хүлээн авна. Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар /Утас:7012-0939/, Францын ЭСЯ-ны Соёл, хамтын ажиллагааны хэлтэс /Утас:11-324519 (104), turnyam.togtokh@diplomatie.gouv.fr/, ecf-ub@afm.mn хаягаар авах боломжтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.