“Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Нийслэлийн хэмжээнд шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” нөлөөллийн аяныг эхлүүллээ.
Аяны хүрээнд иргэдэд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах мэдлэг, мэдээллийг түгээнэ.
Нийслэлийн хэмжээнд шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1120 талбарт 1487 айл өрх байна.
Эдгээр өрхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудаас холбогдох арга хэмжээг авч, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.