БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ
Mонгол Улсад хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёлиос албан захидал ирүүлэв.
Тэрбээр захидалдаа зудын гамшгийн улмаас их хэмжээний гарз хохирол учирсанд хувиасаа болон солонгосын ард иргэдийн өмнөөс ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, энэхүү байгалийн гамшгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад зориулж БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдлээ.
Тусламжийн хандивыг Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан хүргүүлэх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.