Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзлаа.

Элчин сайд М.Игавахара Япон Улсын Засгийн газар Монгол Улсад зудын гамшгийг даван туулахад зориулж хүмүүнлэгийн нэн шаардлагатай эд материалын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдэгдэж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн захидлыг гардууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар, ард иргэд манай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирснийг онцолж, зудын гамшгийг даван туулахад зориулан  хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй Япон Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, ард иргэдэд Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар зудын гамшгийг богино хугацаанд даван туулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж буйг тэмдэглэв.

Элчин сайд М.Игавахара бидний өгсөн тусламж ашиг тусаа өгч, малчид зудын эрсдэлийг хохирол багатай даван туулж, энгийн амьдралын хэмнэлдээ шилжин орохыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.

Уулзалтаар талууд Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлж, бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг улам бүр эрчимжүүлэх, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж,  бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.

Мөн Монгол Улс, Япон Улсын хооронд соёлын харилцааны 50 жилийн ой тохиож буй 2024 онд манай хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, ард иргэдийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв 2024-03-22

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2024-03-22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлэв 2024-03-23

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2024-03-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна 2024-03-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээ 2024-03-25

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ 2024-03-25

1072 хувьцааны дансаа шалгах заавар 2024-03-25

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-03-26

Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 2024-03-26

Японы Засгийн газар малчдад цахилгаан үүсгүүр, усны сав, дулаан хөнжил хандивлав 2024-03-26