Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Өнөөдөр Завханы зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүснэ.

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

-Хол, ойрын замд гарах зайлшгүй тохиолдолд  тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр насттай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, хараа хяналтаа сайжруулах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна 2024-03-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээ 2024-03-25

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ 2024-03-25

1072 хувьцааны дансаа шалгах заавар 2024-03-25

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-03-26

Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 2024-03-26

Японы Засгийн газар малчдад цахилгаан үүсгүүр, усны сав, дулаан хөнжил хандивлав 2024-03-26

Жолооны үнэмлэх И-Монголиагаар захиалах боломжтой болжээ 2024-03-26

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2024-03-27

Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо 2024-03-27

Нийслэд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ. 2024-03-27