Японы Засгийн газар малчдад цахилгаан үүсгүүр, усны сав, дулаан хөнжил хандивлав

Японы Засгийн газар малчдад цахилгаан үүсгүүр, усны сав, дулаан хөнжил хандивлав

Япон улсын Засгийн газраас зудад нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж, хандивыг илгээжээ.

Хандивыг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөллийн хамт гардуулан өглөө.

Энэ үеэр Элчин сайд Игавахара Масарү "Малчид зудад нэрвэгдэж их хэмжээний малаа алдаж, хохирол амсаж байна. Цаашид хохирол бага учраасай гэдэг үүднээс Японы Засгийн газраас тусламжийн бараа илгээсэн. Энэхүү тусламжийн барааг богино хугацаанд Монголд ирэхэд туслалцаа үзүүлсэн ЖАЙКА олон улсын байгууллага болон хамтран ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс, УОК-ийн Шуурхай штабынханд баярлалаа. Япон-Монголын ард түмэн хүнд хэцүү цагт бие биедээ тусалсаар ирсэн. Энэ нь хоёр орны харилцааны гол тулгуур юм. Бид малчдад ямар тусламж хэрэгтэй талаар Онцгой байдлын байгууллагаас асууж судлаад, цахилгаан үүсгүүр, уртасгагч, дулаан хөнжил, ус нөөцлөх сав бэлдлээ. Эдгээр эд зүйлийг малчдын гарт цаг алдалгүй, шуурхай хүргэж өгөхийг хүсье" гэлээ.

Хандивыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон бусад албаны хүмүүс хүлээн авав.

Тэрбээр “Энэ өвөл сүүлийн 50 жил ороогүй их цас орж газар нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй олон сар боллоо. Үүний улмаас өвөлжилт хүндэрч өнөөдрийн байдлаар 5.2 сая буюу нийт мал сүргийн 8.1 хувь нь хорогдоод байна. Та бүхний ирүүлсэн тусламж эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсаж байгаа малчдын амьдралд дэм болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээ 2024-03-25

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ 2024-03-25

1072 хувьцааны дансаа шалгах заавар 2024-03-25

Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-03-26

Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 2024-03-26

Японы Засгийн газар малчдад цахилгаан үүсгүүр, усны сав, дулаан хөнжил хандивлав 2024-03-26

Жолооны үнэмлэх И-Монголиагаар захиалах боломжтой болжээ 2024-03-26

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2024-03-27

Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо 2024-03-27

Нийслэд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ. 2024-03-27

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна 2024-03-28