Гадаадын иргэнд газрын 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хаслаа

Гадаадын иргэнд газрын 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрын 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ УИХ-аар дамжуулан эдлэх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, УИХ-ын нийтийн өргөдлийн цахим системийг нэвтрүүлсэн. 100 мянган иргэний дэмжлэг авсан санал түүхэндээ анх удаа хууль болон батлагдаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод, нийтийн өргөдөл санаачилсан иргэн Н.Номун-Эрдэнэ болон дэмжиж саналаа өгсөн Монгол Улсын 100 мянган иргэнд тусгайлан талархал дэвшүүлэв.

Тэрбээр “Жирийн иргэн цахимаар хуулийн төсөлд саналаа өгч, үүнийг нь УИХ-аар хэлэлцэн баталж буй нь ардчилсан, цахим парламентын хөгжлийн тод жишээ боллоо. Өнөөгийн технологийн эрин зуунд цахим талбарыг зөв ашиглаж, эрх ашгийг нь хөндсөн заалтыг хуулийн төслөөс хасуулав. Иргэн хүн төрийн бодлогод саналаа хэлж, олноороо дэмжигдэж, хууль болон батлагдах үйл явц цааш цаашдын парламентад зөв үлгэр жишиг болно гэдэгт итгэж байна” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар ярилаа.

2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулинд “хөрөнгө оруулагчид газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах хөрөнгө оруулалтын татварын бус урамшууллыг үзүүлж болно” гэсэн заалт нь орсон байдаг. Гэвч Газрын тухай болон Үндсэн хуультай зөрчилдсөн тул өнөөг хүртэл хэрэгжээгүй. Хэдийгээр хэрэгжээгүй заалт боловч цаашид ийм санаархал гарахаас сэргийлж, хуулийн зохицуулалтаар хаалт хийнэ гэж УИХ-ын дарга мэдэгдэж байсан. Тэгвэл ийнхүү газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалт Монгол Улсын ямар ч хуулинд байхгүй боллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна 2024-04-11

АНУ-ын виз мэдүүлэх 14-өөс доош насныхан ярилцлагын цаг товлодог болно 2024-04-11

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-11

Гадаадын 3836 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ 2024-04-11

ДУНДГОВИЙН Б.ПҮРЭВДАШ ЗААН АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ 2024-04-11

Гадаадын иргэнд газрын 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хаслаа 2024-04-12

УОК-оос шороон шуурганы аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхаарууллаа 2024-04-12

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс түр зогсооно 2024-04-12

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2024-04-12

“Жет Скүүтэр” компани 6000 ширхэг цахилгаан скүүтэр хэрэглээнд нэвтрүүлэхээр нээлтээ хийлээ. 2024-04-12

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой 2024-04-12