“Жет Скүүтэр” компани 6000 ширхэг цахилгаан скүүтэр хэрэглээнд нэвтрүүлэхээр нээлтээ хийлээ.

“Жет Скүүтэр” компани 6000 ширхэг цахилгаан скүүтэр хэрэглээнд нэвтрүүлэхээр нээлтээ хийлээ.

“Жет Скүүтэр” компани 6000 ширхэг цахилгаан скүүтэр хэрэглээнд нэвтрүүлэхээр нээлтээ хийлээ.

Үнийн хувьд нэг минут нь 350 төгрөг байх юм. Цахилгаан скүүтэр нь иргэдийн цаг завыг хэмнэдэг гэдгийг хэрэглэгчид хэлж байна. “Жет Скүүтэр” компанийн үүсгэн байгуулагч Г.Дашням ярихдаа “Монголд скүүтрээр явахад зам талбайн хувьд зориулалтынх биш учраас эвдрэл гэмтэл нэлээд гардаг. Мөн иргэдийн зүгээс хатуу, доргилт их зэрэг санал гомдол ирүүлсэн учраас энэ жил амортизатортай илүү тав тухтай зорчих боломжийг бүрдүүлсэн. Мөн цахилгаан скүүтрийг хэрэглэснээр иргэд цаг заваа хэмнэхээс гадна, агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулахад тодорхой нөлөө үзүүлдэг” гэв.

Хэрэглэгчдийн дийлэнх нь залуус байдаг учраас тэд нийгмийн хариуцлагын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг дэмжиж, хамтран ажиллахаар болсон байна. Уг скүүтрийг ашиглахын тулд нэн түрүүнд аппликейшнээ татаж, хэрэглэгчээр бүртгүүлэх ёстой аж. Улмаар хэтэвчээ хамгийн багадаа 4000 төгрөгөөр цэнэглэх юм байна. Дараа нь жолоон дээр байрлах QR кодыг уншуулснаар аяллаа эхлэх боломжтой.

Скүүтрийг зөвхөн 18-аас дээш насныхан түрээслэх бөгөөд нэгээс дээш хүн унахыг хоригложээ. Түүнчлэн бусдад саад болохгүй газар скүүтрээ байрлуулах, газрын зураг дээрх улаанаар тэмдэглэсэн бүс рүү орохыг хориглох, замаар гарахдаа аюулгүй байдлаа хангах зэрэг дүрэмтэй. Ашиглах дүрмийг зөрчсөн тохиолдолд аккаунт автоматаар хаагдах ажээ.

Эх сурвалж;https://montsame.mn/mn/read/341700

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДУНДГОВИЙН Б.ПҮРЭВДАШ ЗААН АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ 2024-04-11

Гадаадын иргэнд газрын 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хаслаа 2024-04-12

УОК-оос шороон шуурганы аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхаарууллаа 2024-04-12

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс түр зогсооно 2024-04-12

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2024-04-12

“Жет Скүүтэр” компани 6000 ширхэг цахилгаан скүүтэр хэрэглээнд нэвтрүүлэхээр нээлтээ хийлээ. 2024-04-12

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой 2024-04-12

Өмнөговь аймагт 3,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2024-04-14

Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олжээ 2024-04-14

Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашаа, хайсыг буулгалаа 2024-04-14

Өнөө шөнө салхи шуургатай тул болгоомжтой зорчихыг анхааруулав 2024-04-14