УОК-оос шороон шуурганы аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхаарууллаа

УОК-оос шороон шуурганы аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхаарууллаа

УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурал хийлээ.

Энэ сарын 10-ны байдлаар Монгол орны нийт газар нутгийн 10 хувь цасан бүрхүүлтэй, зудтай аймаг, сумын тоо эрс буурсан байна.

Гэвч энэ нь зудын хор хохирол буурсан гэсэн үг биш юм.

Өчигдрийн байдлаар малын хорогдол 6.6 сая буюу 10.2 хувьд хүрсэн. Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй байгааг УОК-ийн Нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү мэдээллээ.

Түүнчлэн 100 хувь малгүй болсон 400, нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4000 гаруй малчин өрх бийг онцоллоо.

Мөн өнөөдрөөс эхлэн баруун аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, дөрөвдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Тиймээс иргэд, тээвэрчид, малчид анхаарал болгоомжтой байж бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх, малаа шуурганд уруудуулахаас сэргийлэх зэрэг өөр өөрийн нөхцөлд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэрэглэж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын виз мэдүүлэх 14-өөс доош насныхан ярилцлагын цаг товлодог болно 2024-04-11

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-11

Гадаадын 3836 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ 2024-04-11

ДУНДГОВИЙН Б.ПҮРЭВДАШ ЗААН АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ 2024-04-11

Гадаадын иргэнд газрын 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хаслаа 2024-04-12

УОК-оос шороон шуурганы аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхаарууллаа 2024-04-12

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс түр зогсооно 2024-04-12

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2024-04-12

“Жет Скүүтэр” компани 6000 ширхэг цахилгаан скүүтэр хэрэглээнд нэвтрүүлэхээр нээлтээ хийлээ. 2024-04-12

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой 2024-04-12

Өмнөговь аймагт 3,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2024-04-14