Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олжээ
Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олж, цас шаварт суусан 10 иргэнийг аюулгүй болгосон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад,Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан суманд нийт 9 иргэн төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, 9 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангай аймгийн Хужирт, Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас, шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэнийг аюулгүй болгожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.