2024 оныг “Хятад, БНАСАУ-ын найрамдлын жил” болгон зарлажээ

2024 оныг “Хятад, БНАСАУ-ын найрамдлын жил” болгон зарлажээ

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи БНАСАУ-ын Ардын дээд хурлын Байнгын хорооны дарга Чой Рён Хэ-тэй пүрэв гарагт Пёньян хотноо хэлэлцээ хийжээ.

Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Жао Лэжи Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны Тэргүүлэгчдийн гишүүн Чой Рён Хэд хандан хэлэхдээ, Хятад, БНАСАУ-ын уламжлалт найрамдлын харилцааг хоёр нам болон хоёр орны удирдагчид нягт нямбай байгуулж, хөгжүүлж ирснийг онцолсон байна.

ХКН болон Хятадын Засгийн газар хоёр орны уламжлалт найрсаг харилцаанд онцгой ач холбогдол өгдөг бөгөөд хоёр талын харилцааг хадгалж, бэхжүүлэн хөгжүүлэх нь Хятад улсын стратеги юм гэж ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин удаа дараа мэдэгдэж ирснийг Жао Лэжи уламжилжээ.

Хятад, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байгааг Жао Лэжи цохон тэмдэглээд, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Ун нар баярын цахилгаан солилцож, 2024 оныг “Хятад, БНАСАУ-ын найрамдлын жил” болгон зарлан цуврал арга хэмжээг эхлүүлснийг дурджээ. 

“Хятад улс БНАСАУ-ын талтай хамтран хоёр нам болон хоёр орны удирдагчдын хүрсэн чухал тохиролцоог хэрэгжүүлж, “Хятад, БНАСАУ-ын найрамдлын жил”-ийг тохиолдуулан өндөр, дээд түвшний айлчлалыг эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүс хоорондын харилцан солилцоог хөгжүүлж, стратегийн уялдаа холбоог бэхжүүлэхэд бэлэн байна гэж Жао Лэжи хэлжээ.

Мөн хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцан солилцоо нь Хятад, БНАСАУ-ын харилцааны чухал хэсэг бөгөөд хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд удаан хугацааны турш эерэг үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв. Иймд БНАСАУ-ын хууль тогтоох байгууллагатай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, БНАСАУ-ын уламжлалт найрсаг хамтын ажиллагааны харилцааг илүү өндөр түвшинд гаргахад Хятад улс бэлэн байна гэж тэрбээр хэлжээ.

Үүний хариуд Чой Рён Хэ хэлэхдээ, хоёр орны найрамдалт харилцаа нь өнө удаан түүхтэй, гүн гүнзгий үндэс суурьтай бөгөөд хоёр орны хамтын үнэт өв, баялаг юм гэв. Тэрбээр үргэлжлүүлэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ким, Ши Жиньпин нарын стратегийн удирдлага дор БНАСАУ-Хятадын найрсаг харилцаа шинэ эринд шилжсэн нь хоёр орны харилцааны бат бэх байдлыг харуулж байна гэж тэрбээр хэллээ.

БНАСАУ Хятадтай хамтран хоёр нам, хоёр орны удирдагчдын удирдамжийг дагаж, дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, “БНАСАУ-Хятадын найрамдлын жил”-ийг тохиолдуулан БНАСАУ, Хятадын уламжлалт найрамдалт харилцааг хөгжүүлж, олон салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, БНАСАУ, Хятадын найрсаг хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Талууд мөн олон улсын болон бүс нутгийн байдал, Солонгосын хойгийн байдлын талаар санал солилцов. Хэлэлцээний дараа Жао Лэжи, Чой Рён Хэ нар дипломат болон албаны визийн шаардлагыг харилцан чөлөөлөх, сонгодог зохиолыг харилцан орчуулах, хэвлүүлэх, гаалийн хорио цээр, радио телевиз, шуудан хүргэлт зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Тэд мөн БНАСАУ-ын талаас Хятадын нам, засгийн газрын төлөөлөгчдөд зориулан барьсан зоогт хамт оролцсон байна.

Эх сурвалж: Montsame.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Google" хэрэглэгчдийн хувийн мэдээллийн хэдэн тэрбум мэдээллийн санг устгана 2024-04-04

Өнөөдөр нар бүтэн хиртэх үзэгдэл Хойд Америкт ажиглагдана 2024-04-08

Шинэ Зеланд улс визийн журмдаа ажиллах зөвшөөрлийн хугацааг богиносгох шийдвэр гаргажээ 2024-04-08

Вьетнамын томоохон банкийг луйвардсан Чыонг Ми Лан гэгч эмэгтэйд цаазын ял оноожээ. 2024-04-12

Унц алтны үнэ 2400 доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ. 2024-04-12

2024 оныг “Хятад, БНАСАУ-ын найрамдлын жил” болгон зарлажээ 2024-04-14

Иран Израиль руу олон арван нисгэгчгүй онгоц, пуужин харважээ 2024-04-14

Хонконг Ази тивд анхны криптовалютаар арилжаа хийх зөвшөөрөлтэй болжээ 2024-04-17

Арабын Нэгдсэн Эмирт Улсад сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй хамгийн их хэмжээний хур тунадас оржээ. 2024-04-18

БНХАУ-д үерийн улмаас 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ 2024-04-23

“Тесла” компани цахилгаан машиныхаа үнийг 2 мянган доллароор бууруулна 2024-04-24