Арабын Нэгдсэн Эмирт Улсад сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй хамгийн их хэмжээний хур тунадас оржээ.

Арабын Нэгдсэн Эмирт Улсад сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй хамгийн их хэмжээний хур тунадас оржээ.

Тус улсын цаг уурын үндэсний төвөөс мэдээлснээр, Абу-Даби эмиртээс зүүн зүгт орших Эль-Айн хотод 24 цаг хүрэхгүй хугацаанд 254.8 мм хур тунадас унасан байна. Энэ хотод АНЭУ-ын цаг уурын гол станц байрладаг ажээ. "Тус улс цаг уурын түүхэн дэх онцгой үйл явдлын гэрч боллоо" гэж  X хуудсанд нийтэлсэн мэдээлэлд онцолсон байна.

АНЭУ-д дөрөвдүгээр сарын 15-ны оройноос хойш ширүүн бороо үргэлжлэн орсны улмаас зарим хотод үер буужээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын 17 хуваарьт нислэгийг цуцалсан байна. Мөн хэд хэдэн хотод олон нийтийн газруудаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим чиглэлд хөлөг онгоц ба автобусны хөдөлгөөнийг түр зогсоожээ.

Онцгой байдлын улмаас АНЭУ-ын хөл бөмбөгийн холбоо дөрөвдүгээр сарын 16-нд болох байсан бүх тоглолтыг хойшлуулсан байна.

Аль-Айн хотын Аль-Куа дүүрэгт хөрсний нуралт үүссэний улмаас зам сүйдэж, асар том нүх үүсжээ. Эрх баригчид энэ лхагва гарагт буюу өнөөдөр дэгдэж болзошгүй байгаа хар салхи намжих хүртэл онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг ард иргэдэд уриалсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Вьетнамын томоохон банкийг луйвардсан Чыонг Ми Лан гэгч эмэгтэйд цаазын ял оноожээ. 2024-04-12

Унц алтны үнэ 2400 доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ. 2024-04-12

2024 оныг “Хятад, БНАСАУ-ын найрамдлын жил” болгон зарлажээ 2024-04-14

Иран Израиль руу олон арван нисгэгчгүй онгоц, пуужин харважээ 2024-04-14

Хонконг Ази тивд анхны криптовалютаар арилжаа хийх зөвшөөрөлтэй болжээ 2024-04-17

Арабын Нэгдсэн Эмирт Улсад сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй хамгийн их хэмжээний хур тунадас оржээ. 2024-04-18

БНХАУ-д үерийн улмаас 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ 2024-04-23

“Тесла” компани цахилгаан машиныхаа үнийг 2 мянган доллароор бууруулна 2024-04-24

“Tesla” хүн төрхт “Optimus” роботыг худалдан гаргахаар төлөвлөж байна 2024-04-26

Хятадад нисгэгчгүй онгоцоор ачаа хүргэх анхны нислэгийг үйлджээ. 2024-05-02

Дэлхийн хамгийн гүн “цэнхэр нүх”-ийг илрүүлжээ. 2024-05-05