Хонконг Ази тивд анхны криптовалютаар арилжаа хийх зөвшөөрөлтэй болжээ
Хонконгийн Үнэт цаас, фьючерс хэлцлийн хорооноос (SFC) хөрөнгийн биржид бүртгэлтэй биткойн, этериум криптовалют арилжааны сангуудад /ETF/ үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. Ингэснээр Хонконг нь Ази тивд ийм төрлийн арилжаа явуулахыг зөвшөөрсөн анхных хот болж байна.
Холбогдох зөвшөөрлийг “China Asset Management” сангийн Хонконг дахь салбар болох ChinaAMC (HK) компани авчээ. Тус компани Хонконгийн биржид бүртгэлтэй “OSL Digital Securities Limited”, “BOCI-Prudential Trustee Limited” компаниудтай түншлэх аж.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар “China Asset Management”-ийн хөрөнгийн хэмжээ 266 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Биткойны ханш оны эхнээс 60 гаруй хувиар өсөж, гуравдугаар сард 73.8 мянган ам.долларт хүрсэн нь хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Америкийн хөрөнгийн биржид бүртгэлтэй биткойны арилжааны сангуудад (ETF) Үнэт цаас, биржийн хорооноос (SEC) үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өнгөрсөн нэгдүгээр сард өгснөөс хойш 12 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал орж иржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.