"Монголын инновацын 7 хоног-2024" өдөрлөг эхэллээ

"Монголын инновацын 7 хоног-2024" өдөрлөг эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын инновацын 7 хоног” өдөрлөг эхэллээ.

Өдөрлөг энэ сарын 27-нийг хүртэл Улаанбаатар, Орхон аймагт болно.

“Монголын инновацын 7 хоног” өдөрлөгийг арван жилийн өмнө анх ШУТИС санаачилж байсан бөгөөд энэ удаа “Эрдэнэт” ШУТП–тай хамтран зохион байгуулж байна. Өдөрлөгийн зорилго нь эрдэм, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний инновацын чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

Долоо хоног үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр  "International Conference on Innovation and Entrepreneurship Development" олон улсын хурал,  "Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи" сэдэвт виртуал үзэсгэлэн, танилцуулга Улаанбаатар хотод болно.

Мөн  залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, оюутны гарааны бизнесийн санаачилгыг дэмжих "Мentor day" болон "Erdem hackathon" уралдаан Улаанбаатар хотод болно.

Орхон аймагт дөрөвдүгээр сарын 26-нд "Инновацын түншлэл" үндэсний форум, “Инновацын бүтээлийн үзэсгэлэн”, гарааны бизнесийн амжилт, түүхээс хуваалцах чөлөөт уулзалт, хүнс, хөдөө аж ахуйн технологи бүтээгчдийг хөрөнгө оруулагчтай холбох  үйл ажиллагаа болох юм гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголын баг шайбтай хоккейн ДАШТ-ний “D” дивизионы аварга боллоо 2024-04-20

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан долоо хоногийн турш “11-11” төвд ажиллана 2024-04-22

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна 2024-04-22

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ. 2024-04-22

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 2024-04-22

"Монголын инновацын 7 хоног-2024" өдөрлөг эхэллээ 2024-04-22

АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мэттью Фэрэнсийг хүлээн авч уулзав 2024-04-23

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов 2024-04-23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-нд албан ёсоор нээнэ 2024-04-23

Улаанбаатараас Төв Хятад руу анх удаа шууд нислэгтэй боллоо 2024-04-23

Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлдаг асуудал энэ төрөөр цэглэгдэх ёстой 2024-04-23