Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 80 дугаар чуулган “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвийн хүрээнд Бангкок хотноо өнөөдөр эхэллээ.

Тус чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы даргын үүрэгт ажлаа 79 дүгээр чуулганы дарга Тонга Улсын Гадаад хэргийн сайд Фекитамоэла Катоа Утойкаманугаас хүлээн авав. НҮБ-ын АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы дарга, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганыг нээж хэлсэн үгэндээ технологийн дэвшил ба уур амьсгалын өөрчлөлтийн уулзварт цаг үеийн тулгамдсан сорилтыг шийдвэрлэхийн тулд цахим инновацын хүчийг ашиглаж, илүү тогтвортой ирээдүйд хүрэх ёстой гээд, бүс нутгийн цахим инновацын хөгжил нь эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг олон салбарт тогтвортой хөгжлийг хангах ихээхэн боломжийг олгож байна гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн цахим инновацаар дамжуулан тогтвортой хөгжлийг эрэлхийлэхийн хэрээр өмнө нь тулгарч буй аливаа сорилтыг анхааралдаа авч үзэх ёстойг тэмдэглээд, технологийн ашиг тусыг хүн бүрт хүртээмжтэй байлгахын тулд цахим тэгш бус байдал, мэдээллийн нууцлал, кибер аюулгүй байдал зэрэг асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдгийг онцлолоо.

Комиссын 80 дугаар чуулган нь бүс нутгийн хувьд чухал ач холбогдолтой сэдвийг хөндөж байгаагийн хувьд НҮБ-ын АНДЭЗНК нь цахим инноваци ба тогтвортой хөгжил хоорондын уялдааг бэхжүүлэх, бодит цахим шилжилтийг хангах шилдэг туршлага, технологийг хуваалцах стратегийн хамтын ажиллагааг дэмжихийг мөн уриалав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна 2024-04-22

Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ. 2024-04-22

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 2024-04-22

"Монголын инновацын 7 хоног-2024" өдөрлөг эхэллээ 2024-04-22

АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мэттью Фэрэнсийг хүлээн авч уулзав 2024-04-23

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов 2024-04-23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-нд албан ёсоор нээнэ 2024-04-23

Улаанбаатараас Төв Хятад руу анх удаа шууд нислэгтэй боллоо 2024-04-23

Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлдаг асуудал энэ төрөөр цэглэгдэх ёстой 2024-04-23

Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 2024-04-23

Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-30-ны өдөр түр хаагдана 2024-04-23