2020 ОНД ОРОЛЦОХ ГАДААД ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХУВААРЬ
Товч мэдээлэл: ХБНГУ-ын Берлин хотноо жил бүрийн 03 дугаар сард зохион байгуулагддаг АЙ ТИ БИ БЕРЛИН олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь Оролцогчдын тоо, хамрах хүрээгээрээ дэлхийн хамгийн томд тооцогддог. Уг үзэсгэлэнд үзэсгэлэнд Монгол улс 1999 оноос хойш тасралтгүй оролцсоор ирсэн ба 2015 онд уг үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор амжилттай оролцсон нь Монгол Улсын гадаад сурталчилгаанд томоохон түлхэц болсон бөгөөд энэ ажлыг зохион байгуулах төсвийг төр ба хувийн хэвшлийн түншлэл дор зохион байгуулж ирсэн. Газар: ХБНГУ-ын Берлин хот
Хугацаа: 4-8 / 03 / 2020
Вебсайт: https://www.itb-berlin.com/
Нэр: WTM London World leading travel market
Товч мэдээлэл: Лондон хотод жил бүр зохион байгуулагддаг (WTM London) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь голдуу бизнес/бизнес буюу B2B байдлаар болдог дэлхийн хамгийн том үзэсгэлэн энэ жил 40 дэх удаагаа зохион байгуулагдсан. Тус үзэсгэлэн нь destination, tour, agency, accommodation, mice tourism, business tourism, adventure, leasure, travel technology зэрэг олон үйл ажиллагаатай дэлхийн аялал жуулчлалын томоохон худалдаа болдогоороо давуу талтай. Газар: ИБУИНВУ Лондон хот
Хугацаа: 2-4 / 11 / 2020
Вебсайт: https://london.wtm.com/
Нэр: FESPO The holiday and travel fair
Товч мэдээлэл: Швейцар улсын Цюрих хотод жил бүрийн 01-р сард зохион байгуулагддаг тус үзэсгэлэнд 2019 онд сүүлийн 10 жилд анх удаа Ази тивээс Монгол Улс зочин улсаар оролцохоор болсон. Энэхүү үзэсгэлэнд 600 гаруй оролцогчид жил болгон оролцож 63000 хүн үзэж сонирхдог байна. Газар: Швейцар улсын Цюрих хот
Хугацаа: 30.01-02.02 / 2020
Вебсайт: https://www.fespo.ch/fes-de.aspx
Нэр: Tourism Expo Japan
Товч мэдээлэл: Япон улсад жил бүр зохион байгуулагддаг (JATA буюу Tourism Expo Japan ) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь энэ онд 40 дэх удаагаа зохион байгуулагдсан ба ITB Berlin үзэсгэлэнгийн дараагаар орох Ази тив дахь хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэнг Японы аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг бөгөөд Японы 47 муж болон дэлхийн 150 гаруй улс орноос аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцдог. Газар: Япон улс, Окинава хот
Хугацаа: 29-31 / 10 / 2020
Вебсайт:https://www.t-expo.jp/en/biz/guide/exhibit2020/
Нэр: MITT Russia’s Largest Travel Trade Show
Товч мэдээлэл: Орос улсад 27 дахь жилдээ зохион байгууллагдах гэж буй олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд 2019 оны байдлаар 55 орны 1,800 гаруй аж ахуйн нэгж буюу хамгийн олон тооны оролцогчид оролцсон ба тус үзэсгэлэн нь ОХУ болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ орнуудын аялал жуулчлалын хамгийн том төлөөлөлүүд цуглаж мөн бусад орны байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг бий болгох давуу талтай олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн юм.
Газар: ОХУлсын Москва хот
Хугацаа: 17-19 / 03 / 2020
Вебсайт:https://www.mitt.ru/Home
Нэр: Travel & Adventure Show in USA
Товч мэдээлэл: Нийт 10 муж хотуудад жил бүр зохион байгууллагддаг тус үзэсгэлэнд МАЖХолбооны нэгдсэн зохион байгуулалттайгаар Монгол улс анх удаагаа нэгдэн орлцсон. Лос Анжелес хотод зохион байгуулагддаг үзэсгэлэн энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдан нийт 37,900+ оролцогчид хоёр өдрийн турш өөрсдийн аялах, зорин очих газруудын талаар цогц мэдээлэл авдаг буюу B2C аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн юм.
Газар: АНУ Лос Анжелес хот
Хугацаа: 27-28 / 02 / 2021
Вебсайт: https://travelshows.com/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.