Төр мэдэлдээ буцаан авсан газартаа хөрөнгө оруулж "дархлаажуулах" нь буруу биш

Төр мэдэлдээ буцаан авсан газартаа хөрөнгө оруулж "дархлаажуулах" нь буруу биш

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах тухай мэдээлэл хийсэн нь олны анхааралд орж, түүнийг захиалгатай, захиалгагүй дайрч эхэлсэн. Энэ нь гэнэт өнөөдөр гарсан шийдвэр ч биш, өнгөрөгч жил нийслэлийн Засаг даргын зүгээс уг газрыг тохижуулах зураг төслийн уралдаан зарлаж байсныг ч санаж байна. Уг нь цэцэрлэгийн 1.6 га талбайг орчин үеийн шийдэл бүхий цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр гаргасан нь тийм ч хэлтгий зүйл биш санагдана.


Түүнээс тус талбайд ямар нэгэн байшин барилга барьж, эсвэл бусдын өмч болгох гэсэн зүйл байхгүй, ирэх зургаадугаар сард тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөснөө дуулгаж байсан. Үнэн хэрэгтээ тус газар нь аль 2006 оноос бүлэглэлийн мэдэлд, их мөнгөний барьцаанд байгааг нийслэлээс суллах арга хэмжээ авч, төрийн өөрийн эзэмшилд авчраад тохижуулах гэж байгаа нь энэ. 

Учрыг тодотговол, тухайн үеийн хотын Засаг дарга Ц.Батбаяр 52 тоот захирамж гарган, “Ч.Орхон захиралтай Ю Би констракшнд Сүхбаатарын хөшөөний урьд талын цэцэрлэгийн 2.5 га газрыг олгосугай” гэжээ. Өөрөөр хэлбэл тус компанид 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болж, Засаг даргын захирамжийг тухайн үеийн НИТХ хэлэлцэж, хурлын дарга Н.Болормаа баталгаажуулан гарын үсэг зурж олгосон байдаг нь баримтаар бий. Мөн онд хотын дарга Ц.Батбаяр Ерөнхий менежерээр ажиллаж байсан Г.Мөнхбаярт уг талбайн тохижилтод анхаарч ажиллах үүрэг өгч байжээ. Үүнээс харвал “Ю Би констракшн”-г тус талбайд саадгүй үйл ажиллагаа явуулахыг үүрэгдсэн гэж ойлгогдохоор.

Гэтэл “Ю Би констракшн” уг газрыг Худалдаа хөгжлийн банкны охин компани Улаанбаатар хотын банканд 22,5 тэрбум орчим төгрөгийн барьцаанд тавьсан байв. Өөрөөр хэлбэл, та бидний талцаад, муудалцаад байгаа талбайн өмнөх газар ногоон байгууламж, мод бут, цэцэрлэг юутай хийтэйгээ хувийн байгууллагад очоод, банкны барьцаанд орчихсон байсан гэсэн үг.

Одоо бидний заргалдаад, хамгаалаад байгаа газар тухай үед нэгхэн компанийн мэдэлд байхад, түүн дээр нь байшин барилга ч барьчихаж мэдэх байсан үед хэн ч тэр цэцэрлэгт хүрээлэнг дурсан санаж, хамгаалж байгаагүй нь үнэн.

Удаан хугацааны процессын дараа нийслэл буюу төр өөрийн газраа эзэмшилдээ өнгөрсөн жил эргүүлэн авсан. Тухайн үед буюу 2019 оны 4 дүгээр сард Хотын дарга С.Амарсайхан "2006 онд газар олгосон ч төсөл сонгон шалгаруулалттай холбоотой ямар ч материал байхгүй байна. Өнөөдөр хууль ёсны гэхэд ч хэцүү, хууль бус ч гэхэд хэцүү байдалд байна. Аж ахуйн нэгж ч хохирч, зөвшөөрөл олгосон албан тушаалтан нь алга болдог асуудал их байна. Нийслэлийн хөрөнгөөр ногоон байгууламжтай усан оргилуур барих ажлыг хийнэ" гэж байсан юм.

Нийслэлийн удирдлагууд уг газартаа 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дахиад хэн нэгэн этгээд, хэн нэгний эрх мэдлийн үед энэ газрыг дахин эзэмшээд, өмчлөөд авчихаас хамгаалан, бүтээн байгуулалтаар дархлаажуулах л гэсэн шийдэл гэж харагдаад байгаа юм.

Аливаа өрх айл хүртэл “энэ минийх шүү” хэмээн эзэмшил газар, эд хөрөнгөө эргэж тойрч байхгүй бол хулгайч дээрэмчдийн гарт орох нь бий. Үүн лугаа адил энэ засгийн үед ч, дараа дараагийн засгийн үед ч аль нэг компанийн мэдэлд шилжихээс хамгаалж, баталгаажуулж, дархлаажуулахаар монгол ухаан зарсан нь юуны буруу байх билээ.

Нөгөө талаар олон арван жилийн өмнө бий болсон цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн бүтээн байгуулалт хийх нь зүй ёсны шаардлага байж таарна. Тэгээд ч турхираад байгаа шиг цэцэрлэгийг эвдэн сүйтгэх гээд байгаа хэрэг биш, шилжүүлэн суулгаж тохижуулахаар зурагт тусгасан байна лээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Азийн улс орнууд Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна 2020-04-06

Зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох албан даалгавар хүргүүллээ 2020-04-06

Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын урьдчилсан дүгнэлт гарлаа 2020-04-06

УИХ-ын дарга Г.Занданшатарын Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын чуулганыг нээж хэлсэн үг 2020-04-06

2020 ОНД ОРОЛЦОХ ГАДААД ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХУВААРЬ 2020-04-06

Төр мэдэлдээ буцаан авсан газартаа хөрөнгө оруулж "дархлаажуулах" нь буруу биш 2020-04-06

Монгол Улсын эдийн засаг, бизнест “COVID-19” хэрхэн нөлөөлөх нэгдсэн судалгааг гаргажээ 2020-04-06

АНУ-ын эрдэмтэн БНХАУ-аас их хэмжээний санхүүжилт авч коронавирусийг бүтээж өгсөн хэргээр баривчлагджээ 2020-04-06

Бeрлин хотын захиргаа амны хаалтыг зэвсэгт хүчний хамгаалалтайгаар тээвэрлэнэ 2020-04-06

Их Британи коронавирус тараасан БНХАУ-аас хүнийхээ амь,эдийн засгийн хохирлоо нэхэмжлэнэ 2020-04-06

Төвийн аймгуудын нутгаар ялимгүй цас орно 2020-04-07