Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн этгээдийг албадан авчирлаа.

Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн этгээдийг албадан авчирлаа.

Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дахь орон сууцын хотхонд амьдарч байсан иргэн А-ийн амийг захиалгаар хөнөөлгөсөн хэрэгт холбогдсон Ё.Баттөгсийг цагдаагийнхан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хандан эрэн сурвалжилсны дүнд Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд өчигдөр шилжүүлэн авлаа.

ХЗДХЯ, ЦЕГ-аас Австралийн хууль сахиулах байгууллага, тус улсын Интерполын үндэсний төв товчоотой хамтран ажилласнаар манай талд хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Ё.Баттөгсийн захиалгаар Э.Анхбаяр гэх эр иргэн А-ийг 2015 оны тавдугаар сард орцонд хутгалж, амийг нь хөнөөсөн хэрэгт холбогдоод буй юм. Мөрдөн байцаалтын явцад буюу хэрэг үйлдсэнээсээ хойш 2-3 хоногийн дараа Э.Анхбаяр Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ руу зугтаж, улмаар Манжуурт хүрсэн бөгөөд тухайн үед БНХАУ-ын талтай хамтран ажиллаж баривчлуулан, 2017 онд эх орондоо шилжүүлэн авч байв. Э.Анхбаярт захиалга өгсөн Ё.Баттөгс нь 2016 онд хил давж оргосныг Интерполын “Улаан булант” зарын дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, Австралид буйг нь тогтоосон юм байна.

Австралийн хууль сахиулах байгууллагынхан Ё.Баттөгсийг улсаасаа албадан гаргаж, тусгай үүргийн онгоцоороо өчигдөр 19.00 цагийн үед манай талд хүлээлгэн өгөөд буцжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2024-05-01

Тавдугаар сард зохион байгуулагдах бөхийн барилдааны хуваарь 2024-05-01

Нарны авто замыг хааж хэсэгчлэн засна 2024-05-01

Сангийн сайд Б.Жавхлан: Банкны зээлийн шалгуур хангасан 10 мянган иргэн орон сууцтай болох боломж бүрдэж байна. 2024-05-01

Д.Амарбаясгалан: Иргэн бүр хуримтлалын санд данстай болж, бичилт хийгдэнэ 2024-05-01

Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн этгээдийг албадан авчирлаа. 2024-05-01

Өнөөдрөөс Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомтыг гурав хоног хаана 2024-05-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-05-02

БНСУ, Япон улс руу 300 гаруй хүн хөдөлмөр эрхлэхээр зуучлуулжээ 2024-05-02

Эмийн үнэ, чанартай холбоотой асуудлаар 1164 албан тушаалтанд хамаарах баримтыг иргэдээс ирүүлжээ 2024-05-02

ЭМД-аар хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 83 эмнэлгүүдийн мэдээлэл 2024-05-03