БНСУ, Япон улс руу 300 гаруй хүн хөдөлмөр эрхлэхээр зуучлуулжээ
Манай улсаас энэ оны эхний улиралд хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр БНСУ руу 312, Япон улс руу 12, нийт 324 хүн зуучлуулжээ.
Энэ нь өмнөх улирлынхаас 62 (23.7 хувь) хүнээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн байна.
Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлуулсан иргэдийн 258 (79.6 хувь) нь эрэгтэй, 66 (20.4 хувь) нь эмэгтэй юм. Тэдний олонх нь буюу 34 хувь нь 25-29 насныхан байсан бол 40-44 насныхан 2.5 хувийг эзэлж байв.
Дээрх иргэдийн 260 (80.3 хувь) нь бүрэн дунд, 49 (15.1 хувь) нь бакалавр, дипломын, 11 (3.4 хувь) нь техник, мэргэжлийн, 2 (0.6 хувь) нь тусгай мэргэжлийн дунд боловсролтой бөгөөд 314 (96.9 хувь) хүн боловсруулах үйлдвэрлэл, 8 (2.5 хувь) нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн, нэг (0.3 хувь) нь барилга, нэг (0.3 хувь) нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барих, ан агнуурын салбарт ажил эрхлэх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.