Эмийн үнэ, чанартай холбоотой асуудлаар 1164 албан тушаалтанд хамаарах баримтыг иргэдээс ирүүлжээ

Эмийн үнэ, чанартай холбоотой асуудлаар 1164 албан тушаалтанд хамаарах баримтыг иргэдээс ирүүлжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцэв.

Хянан шалгах түр хорооны тайлангийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хийв. Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг өнгөрсөн сарын 15-17-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан. Энэ нь УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль хэрэгжсэнээс хойшхи  гурав дахь удаагийн сонсгол боллоо. Түр хороонд иргэдээс эмийн үнэ, чанарын асуудлаар болон төрийн хүнд сурталтай холбоотой олон баримт мэдээлэл ирүүлсэн. Нийт 1164 албан тушаалтанд хамаарах 6200 нотлох баримт, 153 мянган ширхэг цаасан баримт, 85 мянган цахим файл цугларсан. Нотлох баримт цуглуулах хүрээнд 150 орчим хүнтэй уулзалт ярилцлага хийж, холбогдох байгууллагуудын ажилтай танилцсан" гэв.

Ингээд холбогдох хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтад үндэслэн гаргасан дүгнэлтээ танилцуулав. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар нийт 4213 эм бүртгэлтэйгээс үүний 79 хувийг импортын, 21 хувийг үндэсний үйлдвэрийн эм эзэлдэг. Импортын эмийн хувьд 2018 онд 3.2 сая кг эм импортлож байсан бол 2022 онд 8.6 сая болж өссөн байна. Мөнгөн дүнгээр авч үзвэл, 2018 онд 232 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 447 тэрбум төгрөг болж өссөн аж. Өнгөрсөн оны байдлаар, 468 тэрбум төгрөгийн эмийг импортоор авсан бөгөөд 2020-2021 онд 1.6 дахин өсөж, түүнээс хойш тогтмол өсөлттэй яваа.

Мөн эм хангамжийн байгууллага дахь төрийн зохицуулалтыг хэрэгжүүлж буй байгууллагуудын албан тушаалтнуудыг үнийн өсөлттэй холбогдуулж шалгахад, зөвхөн Эрүүл мэндийн яаманд 2018-2023 онд ажиллаж байсан болон ажиллаж байгаа давхардсан тоогоор нийт 110 албан тушаалтныг хамруулахад 97 буюу 88.1 хувь нь эм хангамжийн байгууллагатай хамаарал бүхий болохыг тогтоожээ. Түүнчлэн зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн суурь шалтгаан нь вальютын ханшийн өөрчлөлт, ковидын үеийн худалдан авалттай холбоотой гэж үзэж болохоор байжээ. Ковидын үед эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагуудын борлуулалтын орлого 2-3 дахин, зарим байгууллагын цэвэр ашиг 4-5 дахин нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ онцгой эрхт гэрээ байгуулдаг, тэрхүү гэрээг зохицуулах хууль, эрх зүйн орчныг дутмаг байсан аж.

Монгол Улсын эмийн зохицуулалтын төлөвшлийг ДЭМБ-аас 2022 онд үнэлсэн үнэлгээгээр, 4 түвшнээс 1 дүгээр түвшинд хэмээн үнэлсэн байна. Энэ нь “Системтэй зохицуулалт байхгүй” хэмээн үнэлсэн хэрэг аж. Иймд эмийн талаар баримтлах төрийн бодлогын баримт бичиг, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтыг сайжруулах, холбогдох нэмэлт өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Амарбаясгалан: Иргэн бүр хуримтлалын санд данстай болж, бичилт хийгдэнэ 2024-05-01

Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн этгээдийг албадан авчирлаа. 2024-05-01

Өнөөдрөөс Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомтыг гурав хоног хаана 2024-05-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2024-05-02

БНСУ, Япон улс руу 300 гаруй хүн хөдөлмөр эрхлэхээр зуучлуулжээ 2024-05-02

Эмийн үнэ, чанартай холбоотой асуудлаар 1164 албан тушаалтанд хамаарах баримтыг иргэдээс ирүүлжээ 2024-05-02

ЭМД-аар хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 83 эмнэлгүүдийн мэдээлэл 2024-05-03

Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа 2024-05-03

Монгол Улсын аварга О.Хангай түрүүллээ. 2024-05-03

Татварын суурийг багасгах болон олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-05-05

“E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 2024-05-08