БНСУ-ын ЭСЯ-наас <2024 STUDY IN KOREA EDUCATION FAIR IN MONGOLIA> зохион байгуулана.

БНСУ-ын ЭСЯ-наас <2024 STUDY IN KOREA EDUCATION FAIR IN MONGOLIA> зохион байгуулана.
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь БНСУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнтэй хамтран <2024 STUDY IN KOREA EDUCATION FAIR IN MONGOLIA> Боловсролын үзэсгэлэн яармаг арга хэмжээг 2024 оны 5 дугаар сарын 18(бямба)-наас 5 дугаар сарын 19(ням)-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулна.
Энэ жилийн үзэсгэлэн яармагт Солонгосын 38 их дээд сургууль болон холбогдох 2 байгууллагаас төлөөлөгчид Монголд биечлэн ирж асар ажиллуулж байгаа бөгөөд сургууль тус бүр тэтгэлэгийн мэдээлэл болон гадаад оюутнуудад зориулсан хөтөлбөрөө танилцуулан, оролцогчдод зөвлөгөө өгөх болно.
Улаанбаатар зочид буудлын 2 давхрын Сонгинохайрхан танхимд өдөр бүр 11 цагаас 15 цаг хүртэл тухайн сургуулийн ажилтан нар өөрсдийн сургуулиа танилцуулах өдөрлөг зохион байгуулахын зэрэгцээ үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирсэн хүмүүс монгол, англи хэлээр бэлтгэсэн сургуулийн танилцуулга тараах материалыг авч үзэж болно.
Тухайн өдөр биеэр хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд Солонгост суралцах нэгдсэн сайт болох (www.studyinkorea.go.kr) цахим хуудсаар онлайн үзэсгэлэн яармагт оролцох боломжтой бөгөөд онлайнаар ч мөн тухай бүр цахим зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байна.
Энэхүү үзэсгэлэн яармаг нь БНСУ-ын Засгийн газар зохион байгуулж, их дээд сургууль шууд оролцож буй цорын ганц арга хэмжээ учраас Монголын шилдэг оюутан сурагчдыг Солонгост суралцах талаар бодит зөв мэдээлэл авах боломжтой талбар болох юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 2024-04-16

БНСУ-ын визтэй холбоотой худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна. 2024-05-01

БНСУ-д ажиллаж буй гадаад иргэдэд дэмжлэг үзүүлэх төвүүдийн мэдээлэл 2024-05-08

"Солонгост сурцгаая" боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдана. 2024-05-08

БНСУ-д суугаа ЭСЯ-ны байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө. 2024-05-15

БНСУ-ын ЭСЯ-наас <2024 STUDY IN KOREA EDUCATION FAIR IN MONGOLIA> зохион байгуулана. 2024-05-15

БНСУ-ын Сөүл хотын Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааны талаар 2024-06-01

최진원 대사, 몽골 제21학교 첨단 ICT 활용 시범 교실 개소식 참석 2024-06-06

БНСУ-Д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ, СЕМИНАРТ ОРОЛЦОХ ТУХАЙ 2024-06-27

Сөүл дэх Дипломат корпусын ахлагч, Габон Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Карлос Виктортой танилцах уулзалт хийв. 2024-06-29

Элчин сайд С.Сүхболд БНСУ дахь Монголчуудын ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа 2024-07-03