Эверестийн өмнөд оргилын яг доор хоёр цогцос харсан байна.
Монголын цагаар 2024 оны тавдугаар сарын 16-ний 11:58 цагт “Everest Today” албан ёсны цахим хуудаст алга болсон монгол уулчдын цогцос байж болзошгүй хоёр уулчны цогцсыг авиралт хийж байсан уулчид харсан гэх мэдээллийг нийтэлжээ.
Тодруулбал: “Everest Today” Эверестийн хэт хүйтэн цаг агаартай үхлийн бүсэд авиралт хийж байгаад алга болсон монголын уулчид хоол хүнс болон усгүй 100 гаруй цаг болоод байна. Иймд тэднийг эсэн мэнд аврах найдвар багассаар байна. Мөн тавдугаар сарын 12-ны /2024.05.12/ өглөө Эверестийн оргилд гарсан хүмүүс тус өдөр авиралт хийж байгаад сураггүй болсон монгол уулчидтай тааралдаагүй ч Эверестийн өмнөд оргилын яг доор буюу 8749 метрийн өндөрт хоёр цогцос байхыг харсан гэх мэдээллийг ирүүлээд байна. Эдгээр цогцос нь сураггүй болсон монголын уулчдынх уу эсвэл өөр хүнийх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна” гэж мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.