Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар зорилгоо биелүүлсэн байжээ

Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар зорилгоо биелүүлсэн байжээ

Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр Монголын 3 уулчин аян замд гарсан. Авиралтаа эхлүүлсэн 3 уулчны нэг болох Д.Отгонхүүгийн бие муудаж үндсэн кэмпт ирсэн бол авиралтаа үргэлжлүүлсэн Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар харамсалтайгаар амиа алдсан ч зорилгоо биелүүлсэн тухай Уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.

Уг мэдээлэлд "Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулчин Л.Пүрэвсүрэн нар маань зорьсон зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт гарч чаджээ.

Тэдний эрэлхэг зориг, хүсэл мөрөөдөл ийнхүү биелэлээ олсонд та хоёроороо маш их бахархаж байна" хэмээсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.