О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томиллоо

О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар О.Машбатыг Ерөнхий прокурорын орлогчоор томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөв.

О.Машбат нь 1981 онд Дорноговь аймагт төрсөн. 43 настай, ам бүл 5. Тэрбээр 1998 онд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж, 2002 онд Чингис хааны нэрэмжит “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд “Их засаг” их сургуульд Хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар, 2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж, эрүүгийн эрх зүйд суурилсан шинжлэх ухааны удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 

2003-2005 онд УИХ-ын Тамгын газарт туслах ажилтнаар, 2008-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтнээр, 2009-2013 онд Нийслэлийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаар, 2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор, 2017-2019 онд Нийслэлийн Прокурорын газарт хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокуророор, 2020-2024 онд ЗГХЭГ-ын Шадар сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан. Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ахлах прокурор. 

Томилгоотой холбоотой асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул санал хураалтын дүнг Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр тогтов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ч.Хүрэлбаатарыг 100 мянган төгрөг тараасан гэх дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. 2024-05-29

Үерийн эрсдэлтэй бүсэд голын даланг хүчитгэж байна 2024-05-30

Их аварга Хакүхогийн шавь Сэнхо Жигүүр зодог тайллаа. 2024-05-30

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-05-30

"Дэлхийн Монгол хүүхдүүд" баяр төв талбайд болно 2024-05-30

О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томиллоо 2024-05-30

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-05-31

2023 оны нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг хүлээлгэн өгөв 2024-05-31

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 2024-05-31

12 ордын зурхай /2024.05.31/ 2024-05-31

Өмнөговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2024-05-31