Дэлхийд 4, 5 дугаар сард халдварын оргил үе болно гэж үзэж байна

Дэлхийд 4, 5 дугаар сард халдварын оргил үе болно гэж үзэж байна

Өнөөдрийн байдлаар, дэлхийн 212 улс орон, бүс нутагт “COVID-19” халдвар тархаад байна. Дэлхий дахинд коронавирусээр 1 346 566 хүн халдварлаж, 74 687 хүн нас баржээ. халдварын голомтод 36 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан  ажиллаж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар танилцуулав.

ОХУ-д 24 цагийн дотор коронавирусээр халдварласан хүн 1000 орчмоор нэмэгдэж нийт халдвар авсан хүний тоо 6 300 гаруй болжээ. Тус улсын нийслэл Москва хотод халдвар голомтлон тархаж байна.

Испани, ХБНГУ-д сүүлийн 4 өдөр дарааллан халдвар авсан болон нас барсан хүний тоо буурч байгаа аж.

Италид халдвар авсан хүний тоо буурч байгаа боловч өчигдөр 636 хүн нас барж, нас баралтын тоо өмнөх өдрөөс 100 гаруйгаар нэмэгджээ. Франц улсад коронавирусний улмаас эмнэлэгт нас барсан хүний тоо өмнөх өдрөөс 10 хувиар нэмэгдэж нийт 6 494 болсон байна. Үүнд асрамжийн газар нас барсан хүний тоог нэмбэл 8 900 гаруй болно хэмээн тус улсын эрүүл мэндийн сайд мэдээлжээ.

Япон улс нийслэл Токио болон 7 муждаа онцгой байдал зарлах бэлтгэл ажил хийж байгаагаа зарлалаа. Токио болон Осака хотод коронавирус эрчимтэй тархаж байгаа нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж эрүүл мэндийн үйлчилгээнд хүндрэл учруулж болзошгүй байгаа тул хөл хөдөлгөөнийг сааруулах арга хэмжээ авч байна. Мөн хүн олноор цуглардаг урлаг соёлын газар, ресторан зэргийн үйл ажиллагааг зогсоох эрхийг орон нутгийн удирдлагууддаа өгсөн байна.

Польш улсад халдварын оргил үеийг 4,5 дугаар сард тохионо гэж үзэж байна. Одоогоор тус улсад 4200 гаруй хүн халдвар авч, 98 хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.